|
|
Оюутны визийг онооны системээр олгоно |
Их Британийн Засгийн газар оюутны виз олгохдоо оноон дээр үндэслэсэн шинэ системд шилжиж байгаа тухай бид өмнө мэдээлж байсан. Энэ талаарх мэдээллийг өчигдөр холбогдох албаны хүмүүс тухайн улсын элчин сайдын яаманд хийлээ. Онооны систем нь хоёр үндсэн хэсгээс бүрдэж буй бөгөөд элсэгч нийт 40 оноо цуглуулах ёстой аж. Эхнийх нь, оюутны бүртгүүлсэн сургуулийн визний захидал байх агаад шалгуурт тэнцвэл 30 оноог өгнө.
Үүнд сурах хугацаа, намтар түүх, төгссөн сургууль гээд бүхий л мэдээлэл орох учиртай. Удаах нь амжиргааны зардлаа төлөх чадвартайг нотлох санхүүгийн баталгаа байх юм. Уг шалгуурыг давбал 10 оноо авна. Санхүүгийн баталгааг өргөдөл явуулахаас сарын өмнө гаргасан байх ёстой. Гэхдээ шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд л 40 оноогоо авах боломжтой. |
|
Үргэлжлэл...
|
|
|
Англид сурахад ямар үнэтэй вэ? |
|
НВУ-д сургуульд суралцахад гарах зардлыг тооцоолохдоо гол 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Үүнд эхнийх нь таны сургалтын төлбөр нөгөө нь амьдралын өртөг юм. Эхнийхийг нь та бол ерөнхийдөө зохицуулж болох бөгөөд учир нь сургалтын төлбөр нь тухайн сонгосон сургууль коллежид тогтмол (дунджаар Undergraduate болон Postgraduate сургалтууд жилийн 6000-17000 паунд, манайхаар дамжиж элсвэл энэ тоо хамаагүй бага!) байдаг. Харин амьдралын өртөг бол ихээхэн өөрчлөгдөх боломжтой тоо юм. Байр Хэрвээ л та найз нөхдөөсөө болон хамаатан садангаасаа үнэгүй байр санал болгуулах азтай биш бол ямар нэг толгой хоргодох байртай байхын тулд доод тал нь орлогынхоо хагасыг зарим тохиолдолд түүнээс ч илүүг байрандаа зарцуулна. Өөртөө тохиромжтой байр орон сууц олох нь ялангуяа Англид амьдрах эхний нэг жилд маш чухал ач холбогдолтой байдаг билээ. Найдвартай тохилог байранд байх нь таны хичээл номондоо түлхүү анхаарах, шинэ найз нөхөдтэй болоход чухал үүрэгтэй. |
|
Үргэлжлэл...
|
|
|
|
<< эхний хуудас < өмнөх хуудас 1 2 3 дараагийн хуудас > сүүлийн хуудас >>
|
| Нийт 1 - 4 - 12 |